Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гараад буй. Уг хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд үүрэг өгч, хэрэгт холбогдсон алба хаагчдыг баривчлахаар болсон байна. Тодруулбал, дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр албан хаагч нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үүрэг болгосноор Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаасан жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлахаар Сэлэнгэ аймаг руу явжээ.
Judith 193.8.95.99
7 сарын өмнөمحتوای بیشتر در لینک زیر می باشد رضایت مشتری در دنیای دراپ شیپینگ