Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэгвэл сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай аймгийн бөхчүүд ялалт байгуулж алтан медаль цом гардан авчээ.Уламжлалын дагуу тэмцээнийг А, Б гэсэн хоёр хэсэгт хуваан, зохион байгуулах ба Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр цол хүртэж, эрэмблэгдсэн бөхчүүд хамрагджээ.