728 x 90

Ч.Өнөрбаяр: Иргэдээ байнгын дээрэлхдэг, дарамталдаг төртэй боллоо

Ч.Өнөрбаяр: Иргэдээ байнгын дээрэлхдэг, дарамталдаг төртэй боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч АЭХ-ны дэд тэргүүн Д.Энхтуяа, АЭХ-ны дэд тэргүүн Э.Цэцэгсайхан, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг нар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ "Үр нь хортой бол ургаж байгаа жимс нь хортой байдаг. Монгол төрийн бодлого өөрөө буруу явж байна.


Улсаа хорлоод зогсохгүй, ирээдүйгээ хорлож байна. Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд бидний өмнө том бодлого ярих ёстой. Цагдаагийн алба хаагчдыг яаж илүү хариуцлагатай болгох ёстой талаар, улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар бодлогын шийдлүүдийг ярих ёстой. Гэтэл татвар төлөгчид, бизнес эрхлэгчид нь улс төрчидтэйгөө хэрхэн тэмцэх тухай яриад эхэлсэн байна. Аргаа барсандаа өөрсдөө тэмцэх тухайгаа ярьж байгаа хэрэг юм. Энэ бүх зүйл дээр Ерөнхий сайд өөрөө хариулт өгөх ёстой. Ерөнхий сайд нь ахлах мөрдөн байцаагчийн ажлыг хийгээд гэмт хэрэг зохиогоод яриад суудаг биш хүний эрхийн асуудлууд дээр ямар бодлого хэрэгжүүлэх тухай ярих ёстой. Гэтэл харамсалтай нь дандаа хоосон бодлого, хоосон амлалт ярьж байна. Дөрвөн зуун жуулчин авчрах, аз жаргалтай Улаанбаатар хот болгох, 2050 он хүртэл алсын хараатай байна гэчихсэн. Та нар хүлээ гэсэн. Эрх баригчид найман жил өдөр бүр худлаа ярисаар байна. Увайгүй, зарчимгүй, яахаас ч буцахгүй болсон байна. Өрөөнд агаар сэлгэхгүй бол агаар өмхийрдөг, урсгал ус байхгүй бол тогтонги ус ч мууддаг. Түүнтэй адил монгол төрийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Цонхоо нээж агаар оруулахгүй бол монгол төрийн бодлого бүхэлдээ бүхэлдээ нийгмийг хордуулж байна.


Ардчилсан тогтолцоо гэж нэг тогтмол агаараар амьсгалахыг хэлдэггүй. Сонгуулийн давтамжтай цонхоо нээж шинэ агаар оруулахыг ардчилал гэж байгаа юм. Цонхоо нээгээд болохгүй, бүтэхгүй зүйлийг хөөж гаргадаг зүйлийг л ардчилсан тогтолцоо гэдэг. Энэ зүйлийг бид үнэхээр авчрахгүй бол болохгүй байна. Сэтгүүлч та нар ч гэсэн энэ хүмүүсээс, эрх баригчдаас асуух асуулт олдохгүй байгаа. Яагаад гэвэл 8 жил худлаа амлаад явчихсан. Архичин нөхөр эхнэрээ зодож дарамталдагтай адилхан иргэдээ байнгын дээрэлхдэг, дарамталдаг ийм л төр боллоо. Үнэхээр бид энэ хугацаанд сөрөг хүчингүй болж ирснээс болж эрх баригчдыг шүүмжилсэн хэвлэлийг цагдаа, хуулиар айлгадаг гэмт хэрэгтэн болгодог улс болгочихсон байна. Өнөөдөр Монголд Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурин дээр байх боломж, бололцоог хясан боогдуулж хааж ирлээ. Тийм ч учраас монголчууд бид ухаалаг сонголтыг хийх ёстой. Нэг алдана, хоёр алдана. Харин гурав алдаж болохгүй. Монгол Улсын Ерөнхий сайд шиг төрийн том бодлого тодорхойлж байгаа монгол төрийн сайд хов жив, жижиг улс төр яриад суудаг ардчилсан улс төрийн тогтолцоотой улс байна уу. Гэмт хэрэг мөрддөг, хэрэг шалгадаг хуулийн байгууллагууд нь ажлаа хий. Бид бодлогын өөрчлөлт гаргахгүй бол урагшлах биш ухарч байна гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ