728 x 90

Галд амиа алдсан гал сөнөөгч 5 хүүхдийн аав байжээ

Галд амиа алдсан гал сөнөөгч 5 хүүхдийн  аав  байжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд "Миний" дэлгүүрт гарсан галыг унтраах гэж байгаад харамсалтай нь энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч нас барсан юм.


Талийгаач  20 гаруй жил  ОБЕГ-т ажилласан бөгөөд таван хүүхдийн эцэг байжээ. Ар гэрийнхэн нь болсон явдалд харамсан гашуудаж, гомдолтой байгаагаа ОБЕГ-ын удирдлагуудад уламжилсан байна. Тэрбээр  тэтгэвэртээ гарах гэж байсан байна. Харамсалтай нь хүсэлтээ өгөхөд удирдлагууд нь хүлээж авалгүй тэтгэвэрт гарахыг нь хойшлуулжээ.

 Дээрх галыг унтраахаар  100 гаруй албан хаагч ажилласан. Хэргийн газар үзлэг хийгдэж байна. Амь насаа алдсан албан хаагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.


 

 Талийгаач Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангийн өндрийн шат хариуцсан тасгийн дарга ахлах ахлагч Дашнямын Жанчив "Миний дэлгүүр"-ийн агуулах шатсан түймрийн голомтод ажиллаж байгаад амиа харамсалтайгаар амиа алдсан юм.

3 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

3 сэтгэгдэл

  •  
    Зочин 172.58.164.90
    7 сарын өмнө

    Тэр уед л хувцас хэрэглэлээр хангана,сайжруулна гээд байсан,Онцгой хариуцсан шадар сайд Амарсайхан гэж ярихаас оор уйлдэл хийдэггуй хунийг халж хариуцлага тооцмоор юм!

  •  
    Зочин 172.58.164.90
    7 сарын өмнө

    Урьдах газ дэлбэрэлтээр 3 албан хаагч нас барсны хариуцлагыг хэн хулээсэн бэ?!Дарга нар нь илт буруу команд огч 3 хуний аминд хурсэн?!

  •  
    Zochin 172.58.164.90
    7 сарын өмнө

    Онцгой байдлын дарга нарыг халж,ажлаа мэддэг мэргэжлийн хумуусийг дотроос нь дэвшуулж байя!

Шинэ мэдээ