728 x 90

Хүчирхийлэлийн хэрэгт холбогдсон албан хаагчдын удирдлага болох Ж.Энх-Одыг чөлөөлөсөн ч Баянголын цагдаагийн дэд даргаар томилсон уу?

Хүчирхийлэлийн хэрэгт холбогдсон албан хаагчдын удирдлага болох Ж.Энх-Одыг чөлөөлөсөн ч Баянголын цагдаагийн дэд даргаар томилсон уу?
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч 13 настай охиныг эрхшээлдээ байлгаж, бүтэн нэг жилийн хугацаанд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гараад буй. Эл хэргийг үйлдсэн гэх алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьсон бол өчигдөр үлдсэн гурван албан хаагчийг 48 цагийн хугацаанд саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт өгсөн. 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж мэдэгдсэн. Гэтэл Ж.Энх-Одыг Сэлэнгээс чөлөөлж, Баянголын цагдаагийн дэд даргаар томилсон байна. Тодруулбал, Албан тушаалдаа хайнга хандаж чөлөөлөгдсөн хүний дүрд тоглосон Ж.Энх-Одыг орон нутгаас татан Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд даргаар сэлгэн томилжээ. Мөн Ж.Энх-Одтой цуг чөлөөлөгдсөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Нандинбаатарыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын ахлах байцаагчаар тус тус томилжээ гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан юм. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Ж.Энх-Одыг сэлгэн томилоогүй. бүрэн мөсөн чөлөөлсөн "гэсэн мэдээллийг өглөө.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ