728 x 90

Mонгол хүүхдүүд балетын олон улсын тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртлээ

Mонгол хүүхдүүд балетын олон улсын тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Японы нийслэл Токио хотноо болсон балетын "Grand Prix" тэмцээнээс "Монголын балетын хөгжил" сангийн хүүхдүүд дөрвөн алтан медаль хүртлээ. Тухайлбал, багийн төрөлд А.Лхагватуяа багштай 6-8 насныхан, Ч.Ганчимэг багштай 9-10 насныхан, Т.Жаргалан багштай 12-15 насныхан тус бүр алтан медаль хүртсэн бол ганцаарчилсан төрөлд Г.Энхсондор мөн алтан медаль, Б.Лагшимгара хүрэл медаль хүртжээ.

Энэхүү уралдааныг өмнө нь Монголын балетын үндэсний уралдааны шүүгчээр ажиллаж байсан Шао Зижунь зохион байгуулж буй бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын балетчин Д. Алтанхуяг багтсан байна. 

Сонирхуулахад, Балет гэдэг нь латинаар "бүжиглэж байна" гэсэн утгатай үг юм. Хөгжим бүжиг, үггүй жүжиг /фантамин/, эх зохиол мөн уран сайхны засал чимэглэл зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдээс балет бүрэлддэг. Анхны балетын жүжгүүд нь нэгдмэл утга санааг илэрхийлдэггүй бүжиг, дуу, харилцан яриа мөн янз бүрийн эффект хэрэглүүрүүдийг хамарсан томоохон үзэгдлүүд байлаа. Орчин үеийн мэргэжлийн балетын эцэг гэгддэг Ж.Новер балетад цогц нэгдлийг тодорхойлж, бие даасан театрын урлагийн төрөл болгон баталгаажуулсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ