728 x 90

Л.Энх-Амгалан: Хүүхдээ цэцэрлэгт байх хугацаанд нь гар утасныхаа камераар харж эцэг эх нь хяналт тавьдаг болно

Л.Энх-Амгалан: Хүүхдээ цэцэрлэгт байх хугацаанд нь гар утасныхаа камераар харж эцэг эх нь хяналт тавьдаг болно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. 

Тэрээр "Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг дан ганц боловсролын яаманд даатгаж болохгүй. Хүүхдийн боловсрол гэдэг гэр бүлийн боловсролоос их шалтгаалдаг. Мэдээж сургууль, цэцэрлэгийн орчинд асуудал бий. Жишээ нь 309-р цэцэрлэгт гарсан асуудал. Яагаад энэ бүхэн үүссэн бэ гэдгийг тодорхойлохоор оролдож байна. Олон шалтгаан байгаа.  


Хүүхдүүдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулаад амжилттай хэрэгжээд явж буй. Сүүлийн хоёр жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 1,200 орчим туслах багш бэлтгэсэн.  Энэхүү туслах багш нарыг 45 хоногт цахимаар бэлдсэн.  Богино хугацаанд, цахимаар бэлдсэний сөрөг үр дагавар болов уу гэж бодож байна. Нийслэлд байгаа 1000 гаруй цэцэрлэгийн 80-90% нь камержсан. Гэхдээ камерын бичлэгийг эцэг эхчүүд утсаар хянах боломжийг бий болгоогүй байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдын гар утсан дээр хүүхдээ цэцэрлэгт байх хугацаанд хараад байх боломжуудыг нээж өгнө. Мөн цэцэрлэг, сургуульд ёс зүйн зөвлөлийг ажиллуулж байна. 


Гэхдээ манай улсын хэмжээнд буй 56,000 багш дарангуйлагч болсон гэж бодож болохгүй. Эргээд багшийн эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нөхцөл үүссэн. Гэмтэн нь сургууль, цэцэрлэг, багш нар гэсэн нийгмийн сэтгэл зүйтэй байж болохгүй" гэв. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ