Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугчид өнөөдөр Төрийн ордны гадна жагслаа. Тэд өөрсдийн байр орон сууцыг дахин ашиглах боломжтой эсэх асуудлаар Шадар сайд С.Амарсайхантай уулзахаар ийн жагссан байна.
Оршин суугчид "200 гаруй иргэн орон байргүй болж хохирлоо. Осол гарснаас хойш 78 хоног болж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд орон сууцыг дахин ашиглах боломжтой эсэх дүгнэлт гаргана гэсэн. Одоог хүртэл албан ёсны тайлбар мэдээлэл гаргаагүй. Бидний хувьд хүнд нөхцөлтэй байна" гэж байв.