Австрали улсын Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансаа олгох гранпи тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртэв. Тэрээр өнгөрсөн жил паралимпын наадамд оролцох эрхээ авсан юм.
Пара байт харвааны “Парис-2024” паралимпын наадмын эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж байгаа бөгөөд Монгол Улсаас ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ паралимпод оролцохоор болж байна.
Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөв, Б.Оюун-Эрдэнэ 14 дүгээр байрт жагсаж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, манай улс энэ удаагийн паралимпын наадмыг шууд дамжуулан үзүүлэхээр болоод байна.
0 сэтгэгдэлтэй