728 x 90

Казахстаны сайд асанд эхнэрээ хөнөөсөн хэмээн 20 хүртэлх жилийн хорих ял төлөвлөжээ

Казахстаны сайд асанд эхнэрээ хөнөөсөн хэмээн 20 хүртэлх жилийн хорих ял төлөвлөжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Казахстанд сангийн сайд асан Куандык Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагаа зодож хөнөөсөн хэргээр  өнгөрсөн 11 цагдаа нарт баривчилсан юм. Бишимбаевыг шүүх хурал болж байна. Хурлын үеэр прокурорууд баримт болгон дэлгэсэн бичлэг дээр Бишимбаев Нукеноваг олон дахин цохиж, өшиглөн үснээс нь татаж чирж буй дүр зураг харагджээ.  Нукенова Бишимбаевын хамаатны эзэмшдэг ресторанд нас барсан байдалтай олдсон юм. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр Нукенова тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Түүний хамрын яс хугарч, нүүр, толгой, гарт нь олон тооны хөхөрсөн гэмтэл байжээ. 43 настай Бишимбаев онц хүчирхийлэл үйлдэн, тамлан хөнөөсөн хэрэгт буруутгагдсан тул 20 хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй юм.

Бишимбаев нь тус улсын эрх баригч, чинээлэг элит гэр бүлийнх учраас олон хүн түүнийг зохих ял шийтгэлээс мултарч магадгүй гэж болгоомжилж байна. Тэрбээр өмнө нь 2017 онд авлигын хэргээр 10 жил сонссон ч гурван жил хүрэхгүй хугацааны дараа суллагдсан юм.


Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан Нукенова астрологичээр ажилладаг байжээ. Тэрээр 1992 оны тавдугаар сард Казахстаны зүүн хойд хэсэгт оршдог Павлодар хотод мэндэлсэн байна.

Астрологичийн хувьд тэрээр хувийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байсан юм. Түүний ментор, астрологич Аида Галеевагийн хэлснээр Нукенова телевизийн хөтлөгч болохыг хүсдэг байсан аж.

Бишимбаев түүнийг Инстаграм дээр харсныхаа дараа зурхайн үйлчилгээ авч танилцжээ. Зөвлөгөө авснаасаа хойш Бишимбаев түүнтэй дахиж уулзаж, болзох оролдого зургаан сарын турш хийсэн байна. Нукенова эхэндээ түүнтэй уулзмаргүй байгаа тухайгаа найзууддаа ярьж байсан юм.

Харин 2022 оны зун Нукенова түүнтэй уулзахыг зөвшөөрч, намар нь хуримын ёслолоо хийжээ. Төд удалгүй Нукенова гэр бүл, найз нөхдөдөө Бишимбаев өөрийг нь араар тавьсан гэж гүтгэн, гарж орохыг хориглон, хэнтэй холбоотой байгааг нь хянаж, байнга гар хүрдэг болсон талаар ярьсан байна.


Харамсалтайгаар Нукенова 2023 оны арваннэгдүгээр сард Бишимбаевын гарт амиа алдсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ