728 x 90

Автын ослоор нэг хүн амиа алджээ

Автын ослоор нэг хүн амиа алджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Чойгийн тохой” гэдэг газар ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан байснаас нэг иргэн амь насаа алдсан байна. Тодруулбал,

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2024.04.11/ өдрийн 09:39 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүр, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ