728 x 90

Монголчууд Олимпын наадмын 12 төрөлд 45 эрх авч, 4-5 медаль хүртэнэ

Монголчууд Олимпын наадмын 12 төрөлд 45 эрх авч, 4-5 медаль хүртэнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ. “Парис-2024” олимп, паралимпын наадам оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан боллоо. Хурлыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ удирдан явуулжээ.

Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар олимпын 10, паралимпын дөрвөн эрх аваад байна. Үндэсний шигшээ багаас өгсөн мэдээллийнхээ эхэнд “Парис-2024” олимпын наадамд спортын 12 төрөлд 45 эрх авч 4-5 медаль хүртэх зорилго тавьж байгаа бол паралимпын наадамд спортын долоон төрөлд 12 эрх авч 2-3 медаль хүртэх зорилго тавьжээ. Энэ хүрээнд Үндэсний шигшээ багийн тамирчдын бие бялдар, сэтгэл зүй, бэлтгэл дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хангах зорилгоор Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх баг ажиллаж байгааг дуулгалаа. Тус багт спортын анагаах ухаан, спортын бэлтгэл дасгалжуулалт, спортын сэтгэл зүй, спортын хоол зүйн багуудын үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ