Урьд шөнө буюу дөрөвдүгээр сарын 9-нд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух нийт долоон өрхийн 15 иргэн угаартсан мэдээлэл ирсэн байна. Тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Онцгой байдлын алба хаагчид тусламж үзүүлсэн ч харамсалтайгаар угаартсан иргэдийн хоёр нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд иргэд дулаан байгаа ч анхаарал болгоомжоо алдахгүй хяналтаа сулруулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.