728 x 90

Гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгосон байна

Гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгосон байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Гадаадын иргэн, харьяатын газар он гарсаар гадаадын 11165 иргэнд визийн зөвшөөрөл, 1924 иргэнд виз, 11004 иргэнд цахим виз олгожээ. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7678 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 3.1 хувь, виз олголт 42.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 13.4 хувь,  цахим виз олголт 5.9 дахин өсчээ.

Түүнчлэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах зорилгоор энэ онд виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 29837 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ