Сүмогийн спортын оргилд хүрсэн анхны гадаад бөх Акэбоно 54 насандаа таалал төгссөн тухай Японы хэвлэлүүд мэдээллээ. Хавайд төрсөн Чад Роуан нь дээд зиндаанд 11 удаа түрүүлсэн амжилтаар 1993 онд мэргэжлийн сүмогийн 64 дэх ёкозүна болж олон зуун жилийн хатуу дэг уламжлалтай Японы сүмогийн ертөнцөд шуугиан тарьж байв.
Японы иргэншил авч Акэбоно Таро нэртэй болсон сүмоч 2005 онд зодог тайлж, мэргэжлийн бөхөд хүч үзэх болсон юм. 2017 онд бөхийн тулааны үеэр зүрх нь тасалдаж эмнэлэгт хүргэгдсэнээс хойш Акэбоно байнгын эмнэлгийн хяналтад байжээ.
0 сэтгэгдэлтэй