728 x 90

Бурханч лам Г.Пүрэвбат нас барсан нь гадны нөлөөтэй байсан эсэхийг шалгаж эхэлжээ

Бурханч лам Г.Пүрэвбат нас барсан нь гадны нөлөөтэй байсан эсэхийг шалгаж эхэлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат нас барсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл талийгаачийг хаднаас унаж биедээ хүнд бэртэл авч ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Тэрбээр эмчилгээ хийлгэж байгаад нас барсан аж. Түүнийг хаднаас унасан асуудалд  хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж. Учир нь гадны нөлөөтай эсэхийг нь нягтлаж буй юм байна. Тэрбээр ууланд бясалгал хийж, бурхан бүтээж байсан гэдгийг эх сурвалж хэллээ. 

Энэ талаар түүний  нэгэн эх сурвалж "Дөрөвдүгээр сарын 8-ны даваа гарагт ГССҮТ-д хавсарсан хүнд гэмтэлтэйгээр ирж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн. Хаднаас унаж хавирга хугарсан, хавсарсан гэмтэлтэй байсан. Хоёр удаа яаралтай хагалгаанд оржээ. Шалтгааны хувьд өндрөөс унасан гэх анхан шатны дүгнэлт гарсан. Одоогоор ослын шалтгааныг шалгахаар хууль, хүчний байгууллагынхан ажиллаж байгаа юм билээ" гэв.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ