Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор”, Налайх дүүргийн “Налайх зах”, Баянгол дүүргийн “Хархорин”, “Барс-2”, Сонгинохайрхан дүүргийн “Сэлэнгэ” худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлт, мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажуулалтын хяналт шалгалт хийжээ.
"Хүнсний аюулгүй байдал" аяны хүрээнд явуулж буй хяналт шалгалтаар мал эмнэлгийн гэрчилгээг баталгаажуулаагүй хоёр зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулсан гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.
0 сэтгэгдэлтэй