Дархан-2 өртөөнөөс Шарын гол хүртэлх хэсэгт ноцтой осол гарчээ. Тодруулбал: "Дархан-2" өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах автозамын гарамд өчигдөр /2024.04.14/ 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын суудлын автомашин орж осолджээ.
Уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байна. Энэ үед гармын дохионууд автомашины хөдөлгөөнийг хориглосон заалттай, зарлан мэдээлэх төхөөрөмж мэдэгдэх хонх, чиглэл заагч хэвийн ажиллагаатай, гармын жижүүр зам дээр дохиотой зогсож байжээ. Уг галт тэрэг 18 вагон чиргүүлтэй, 1607тн ачаатай байсан бөгөөд 328 метр явж зогссон байна. Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд буюу биеийн байдал хүнд байгаа бол хамт явсан бага насны хоёр охины биеийн байдал харьцангуй хэвийн байгаа аж.
4 сэтгэгдэлтэй
Arai medrelgui 122.201.31.9
7 сарын өмнөErguu malaas dor setgej bnlee ttim ih ayulin umnu uuruu dairaad orson sogttuu hun alj bnlee
Батаа 103.242.47.14
7 сарын өмнөМэдрэл муутай новш байсан байна
Таны нэр * 202.9.40.54
7 сарын өмнөАрай ч дэээ
Иргэн 66.181.161.219
7 сарын өмнөЭргүү муу мал ганцаараа хол очиж үхэж далд ор