Алтай хүдэр ХХК-ийн эзэн "Баян" гэх Р.Базарааг Цагдаагийн байгууллагаас баривчиллаа. Түүнийг сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Яг одоо түүний хамааралтай "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийж байгаа аж.