728 x 90

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:00-19:43

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:00-19:43
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Аргын тооллын 4 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Найралт эх одтой, цагаан нохой өдөр.

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:00-19:43. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш уртадна зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ