Энэ ноцтой хэргийг УЕПГ-аас байгуулсан, нийслэл, Тээвэр, дүүргийн Прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч шалгаж буй.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон, 58 шинжилгээний дүгнэлт гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ. Тухайлбал, гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нь одоогоор тогтоогдоод байна.
Уг хэрэгт холбогдуулж “Дашваанжил” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтнуудыг болгоомжгүйгээр хүний амь хөнөөсөн гэх зэрэг үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэх мэдээлэл байгаа юм. Харин УЕПГ-аас өнөөдрийг болтол албан ёсоор яллагдагчаар татсан хүн байхгүй гэв.
0 сэтгэгдэлтэй