728 x 90

147 дугаар сургуулийн сурагчид нулимс асгаруулагчид хордож, эмнэлэгт хүргэгджээ

147 дугаар сургуулийн сурагчид нулимс асгаруулагчид хордож, эмнэлэгт хүргэгджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацаж хүүхдүүд хордсон хэрэг гарлаа. Хордсон хүүхдүүдийг түргэнийг машинаар дөрөв, таван удаа зөөж эмнэлэгт хүргэсэн байна.


Тодруулбал, 11:01 минутад Баянзүрх дүүргийн 12-р хороо 147-р сургууль дээр Ууганбаяр 14н/эр “Нулимс асгаруулагч цацуулсан гэх” утгатай дуудлага 86004402 дугаараас өгсөн. Түргэн тусламжийн баг хаяг дээр 05 минутын дараа очиход 3 насанд хүрэгч, 64 хүүхэд нулимс гоожно, хоолой хорсож дотор муухайрна гэх зовиуртай байсан. Хоёр. Хариу арга хэмжээ: Насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ тусламж үзүүлж тээвэрлэсэн.


Түргэн тусламжийн 7 баг ажиллажээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ