728 x 90

13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаагийн алба хаагчдын хэрэг бүх насаар нь хорих ялтай

13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаагийн алба хаагчдын хэрэг бүх насаар нь хорих ялтай
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сэлэнгэ аймагт цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг бүлэглэж, хүчирхийлсэн гэх хэрэг нийтэд ил болсон. Улмаар хэрэг холбогдсон алба хаагчдыг хуулийн байгууллагаас шалгаж буй юм.

Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Энэ бол бүх насаар хоригдох ялтай гэмт хэрэг. Тухайн этгээдүүдийн асуудал мөрдөн шалгагдаж байгаа. Энэ нь өнгөрсөн онд болсон гэх асуудлаар сэтгүүлч мэдээлэл хийсэн байна лээ. Ер нь хохирогчийн хууль ёсны эрх ашиг номер нэг. Ямар учраас хохирогч охины өгсөн мэдүүлэг хэвлэл мэдээллээр гараад байна вэ гэх асуудалд хохирогчийн ээж гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах нь гэмт хэрэг. Би гэмт хэргийн асуудалд оролцдоггүй. Тухайн этгээдүүд гэм буруутай нь тогтоогдвол "хүн алах" гэмт хэргээс гурав дахин их ял шийтгэлтэй буюу бүх насаар нь хорих ялтай гэмт хэргийн асуудал мөн" гэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ