728 x 90

Далан сэтэрч 6 айл усанд автжээ

Далан сэтэрч 6 айл усанд автжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн Ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрч 6 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг өчигдөр /04.17-ны/ өдрийн 06:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход үерийн хамгаалалтын шуудуу хальж 6 айл өрхийн 2 байшин, 4 гэр, 6 хашаа усанд автсан байсныг 3 цаг 35 минут ажиллаж 18 тонн ус соруулан, шуудууг цэвэрлэж аюулгүй болгосон.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ