УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэн яаралтай горимоор хэлэлцсэн.
Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж дууссаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй 38 гаруй саналын томьёоллоор санал хураалт явуулах байв. 13:00 цагаас цайны завсарлага авч, санал хураалтыг 14:00 цагаас явуулахаар болсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар суудал дээрээ утсаа оролдож байхдаа "П**** чинь" хэмээх зүй бус үг хэлэв. Төд удалгүй үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа хэмээн алх цохисон юм. Монгол улсын хууль тогтоох байгууллагын дарга ийн ёс бус хэллэг УИХ-ын индэр дээрээс хэлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Зарим иргэд арай ч дээ "Бидний дээр суугаа нөхдийн үнэн нүүр царай" гэсэн бол зарим нэг нь "Ийм л арчаагүй хүмүүсээр төр түшүүлж байна. Эд нараас сайн зүйл гарахгүй гэсэн" нэгэн ч байв. Юутай ч энэ талаар УИХ-ын дарга Г.Зандаршатар олон нийтээс уучлал хүсэх эсэх нь тодорхойгүй байна. Харин энд УИХ-ын Г.Зандаршатар ёс зүй хэм хэмжээ, соёл гэж байх ёстой.
Үүнийг олон нийт нэхэх нь зүйн хэрэг юм.
0 сэтгэгдэлтэй