728 x 90

С.Зориг агсны хөшөөг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авна

С.Зориг агсны хөшөөг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Засгийн газрын 2024.04.17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх чиглэл өгсөн байна. Тэрбээр “Ардчилсан хувьсгалын оюун санааны бэлгэдэл болсон энэ хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэн шилжүүлнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл юм.


Сүхбаатарын талбайг хуваагаад авчихсан бүлэглэл С.Зориг агсны хөшөөнд ингэж хандсан. Үүнд гайхаад байх зүйл алга. Тэдний зорилго нь С.Зориг агсны хөшөөг олон нийтээс холдуулж, үйл хэргийг нь он цагийн урсгалд мартуулан бүдгэрүүлэхэд байгаа шүү. Ердөө л үнэн нь илрэхээс үнхэлцгээ хагартал айсан гэмт хэрэгтнүүдийн нуугдмал сонирхол нь энэ. Лав намайг Ерөнхий сайд байхад энэ хөшөөг хаашаа ч хөдөлгөхгүй” гэсэн байна.


 Анх хотын дарга Х.Нямбаатар энэ талаар  "Төв шуудангийн замын урд, Ардчилсан холбооны цэнхэр байшингийн ард төрийн ордон руу харан зогсдог С.Зориг агсны хөшөөг АН-ынхан нураах гэж байна" гэдгийг олон нийтэд энэ сарын эхээр мэдээлсэн юм. "Шинэ дэвшилтэт холбоо"-ноос уг бичгийг "Зориг сан"-д 12 жилийн өмнө хүргүүлсэн байдаг. Бичигт "С.Зориг агсны хөшөөг нүүлгэж, газрыг чөлөөлж өгнө үү" гэсэн агуулга туссан байв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ