"Тапатрип" групп Улаанбаатар хотод дугуй болон скүүтер түрээсийн шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.
“Тапа” гэх түрээсийн үйлчилгээний дугуй болон скүүтерийг монголд оруулж ирсэн бөгөөд энэ сарын 19-нд буюу өнөөдөр нээлтээ хийх юм . Монголдоо скүүтер түрээсийн үйл ажиллагаа явуулдаг "Jet"-ээс ялгаатай нь нэг минут нь 150 төгрөг бөгөөд эхний ээлжид 20 мянган унадаг дугуй болон скүүтерийг оруулж ирэх төлөвлөгөөтэй аж.
Манай улсад өмнө нь "Hi sainuu" түрээсийн дугуй үйл ажиллагаагаа эрхэлж байсан. Үйлчлүүлэгчдийн буруутай үйл ажиллагаанаас болж үйл ажиллагаагаа зогсоосон. Одоогоор "Jet" скүүтер үйл ажиллагаагаа явуулж байна.
"Jet" скүүтерийн нэг минут нь ₮350 бөгөөд энэ жил скүүтертээ амартизатор нэмж тоноглон үйлчилгээнд гаргаж байна.
0 сэтгэгдэлтэй