728 x 90

Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно

Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн оны аравдугаар сард БНФУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр тус улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн дэглэгдэж, Версалийн хааны ордны Дуурийн театрт Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаагаа толилуулсан.

Тэгвэл энэ удаад Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид манай улсад анх удаагаа хүрэлцэн ирж, алдарт хөгжмийн зохиолч Антони Вавальди, Раму, Ламбэрт нарын бүтээлийг толилуулах гэж байна.

Энэхүү тоглолт нь хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, амжилттай урагшилж байгаагийн илрэл юм.

Тоглолт маргааш УДБЭТ-ын тайзнаа болох юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ