Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо орон сууцны байранд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 09:19 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраан утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргажээ.