Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг, Үндэсний алтан цом, Монголын үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан "Пепси Алтан цом бүх оддын барилдаан" 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Тус барилдааны зохион байгуулалттай холбоотой Н.Батсуурь аварга мэдэгдэл гаргав. Тэрбээр, тус барилдаанд нийт нэр бүхий 14 бөх барилдсан бөгөөд зохион байгуулахдаа эдгээр бөхчүүдтэй тохиролцсон шагнал урамшууллаа өдийг болтол өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ямарваа нэг үйлдэл гаргаагүй байна.
Тиймээс бөхчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо нэгтгэн бөхийн барилдаан зохион байгуулсан нэр бүхий байгууллагууд асуудлыг яаралтай шийдвэрлэн бөхчүүдийн эрх ашгийг хангаж өгөхийг шаардаж байна гэжээ.
0 сэтгэгдэлтэй