Өмнөговь аймгийн Ханбогд суманд МАН засагладаг. Тэд Хятадуудад саяхан газар зарсан асуудлаар шалгагдаж байсан билээ. Тэгвэл 2024 оны 4-р сарын 23-ны үдэш Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч МАН-ын гишүүн С.Бат-Эрдэнэ этгээд сумынхаа АН-ын дарга Ц-г хутгалж танхайрсан байна. Эх сурвалжийн мэдээллээр тэд хоорондоо маргалдснаас дээрх хэрэг үүдсэн бололтой.