728 x 90

Хайлаастад болсон ослоор гэмтсэн 25 настай эмэгтэй дөрөв дэхь хагалгаандаа оржээ

Хайлаастад болсон ослоор гэмтсэн 25 настай эмэгтэй  дөрөв дэхь хагалгаандаа оржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарсны улмаас нэг гэр бүлийн дөрвөн хүн өртөж, 16 настай охин амь насаа алдсан юм. Мөн энэ үеэр осолдсон  25 настай эмэгтэйн биеийн байдал маш хүнд ГССҮТ-д өнөөдөр дөрөв дэхь хагалгаандаа оржээ.


Түүний хувьд тархиндаа хүнд гэмтэл авсан, 7 хавирга ташраараа хугарсан, таван цул эрхтэн бяцарсан биеийн байдал хүнд, амин үзүүлэлт нь дээрдэхгүй байгаа талаар эмч нар ярьж байна. Мөн тухайн эмэгтэйн 7 настай хүүгийн хөл чөмөг хугарсан бол ахынх нь хүү болох 11 настай хүү нь ч хөлний хагалгаанд орсон байна. Харин энэхүү харамсалтай хэргийн хохирогч болсон ээж Г.Болормаа "Өнөөдөр бага охиноо эцсийн замд нь үдчихээд дунд охиноо дөрөв дэхь хагалгаанд нь оруулсан. Биеийн байдал нь дээрдэж, хөл дээрээ босож ирээсэй охин минь. Охин, зээ, ач гурваа л хөл дээр нь босгохыг хүсэж залбирч байна" гэв. Ээжийн хувьд группэд байдаг, айлын хашаанд монгол гэрт амьдардаг, хүүхдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, одоо охиных нь биеийн байдал маш хүнд байгаа учраас эмчилгээнийх нь зардал мөнгөнд нэмэр болох үүднээс сайхан сэтгэлт монголчууд энэ ээжид туслахаар хандивын аян эхлүүлсэн байгаа юм. Хандивын аяныг охиных нь найз Г.Шинэтуяа гэгч эмэгтэй зохион байгуулж байна.


Гэхдээ та бүхний хандивлаж байгаа сэтгэлийн өглөг Г.Болормаа ээжийн дансанд орох юм байна. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр бага ч болов хандив өгөхийг хүсье. ХАНДИВЫН ДАНС: Г.БОЛОРМАА 5032705098 ХААН БАНК, ХОЛБОО БАРИХ УТАС: 88588618

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ