728 x 90

Монголын гурван банхар дэлхийн рингэнд өрсөлдөж байна

Монголын гурван банхар дэлхийн рингэнд өрсөлдөж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээн 2024 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрийг дуустал Хорват улсын нийслэл Загреб хотноо зохион байгуулагдаж байна.


Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбоо 8 хүнтэй баг бүрэлдэхүүн гурван Монгол Банхар болох Хангарьд, Гүен, Толигор нарынхаа хамт Загреб хотод очжээ.

Энэ нь түүхэндээ анх удаа Монгол Банхар үүлдэр олон улсын рингэнд гарч дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын хүртээл болох гэж байгаараа онцлог юм. Монгол Банхарууд дөрөвдүгээр сарын 28-ны Ням гарагт 08:00 цагаас World Dog Show 2024 болон Croatia Winner үзэсгэлэн тэмцээнд оролцоно.Түүнчлэн үндэснийхээ өв соёлыг сурталчилж өөрийн павилионыг үзэсгэлэнгийн талбайд засжээ. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18.355 нохой шилдгийн төлөө өрсөлдөхөөр цугласан байна.


Монгол банхар судлалын холбооноос "Нутгийн уугуул үүлдрүүдтэй өрсөлдөх тул ялах боломж их биш, хэдий тийм ч бид энэ том рингэнд ноходоо гаргаж, олон улсад харуулж чадсан нь аль хэдийн ЯЛАЛТ" гэж бодож байгаа хэмээжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ