728 x 90

Ц.Элбэгдорж П.Цагаан нарын viber чатыг олон нийтэд ил болгож, Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэв

Ц.Элбэгдорж П.Цагаан нарын viber чатыг олон нийтэд ил болгож, Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн гэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачих ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын viber чатыг олон нийтэд ил болгов.  Ц.Элбэгдорж “Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Сонгуульд ашиглах учир цэвэрхэн хиймээр байна” гэж бичжээ. Түүнээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн "АНУ-аас ялтан солилцох, хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг эх орондоо авч ирэх боломж бий. Энэ талаар цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ