СХД-ийн 41-р хороонд 50 орчим насны эмэгтэй, 12 настай хүүгийн хамт гэртээ угаартаж, улмаар хүү нь нас барсан харамсалтай хэрэг гарсан бид энэ талаар мэдээлсэн билээ. Хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу бороотой өдөр гарсан аж. Тэр өглөө гэртээ гал түлж, орой нь жиндүү байсан учир яндангаа авч, өрхөө бүтээгээд унтахад ийм явдал болсон гэх мэдээлэл байгаа юм. Үүний улмаас ээж хүү хоёр угаартаж, хүү нас барсан байна. Харин хүүгийн ээж тэр өдрөөс хойш эмнэлэгт ухаангүй байсан бөгөөд сэргэх үед нь хүүг нас барсныг дуулгажээ. Дөнгөж сэргээд байсан ээж нь хүнд цохилтод орсон байна. Хүү айлын ганц хүү байжээ. Тухайн айл гэртээ угаар мэдрэгчтэй ч тэр үед ажиллаагүй гэх мэдээлэл байгаа юм.
Боогий 139.5.219.104
6 сарын өмнөӨрхөө бүтээсэн нь амиа хорлосонтой адил , арчаагүй бодлогогүй авгай вэ?