728 x 90

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Аргын тооллын: 2024-04-28, Наран ургах шингэх: 05.39-20.01 Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөдтэй учрах хэмээх сайн. Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр Билгийн тооллын давхарласан 19, Адьяа гараг, Хаврын адаг шар луу сарын 9 улаан мэнгэтэй, үхэхийн барилдлагатай, өтлөх үхэхүйн шүтэн барилдлагатай, мод суудалтай, гар одтой, хар нохой өдөр.  Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.39-20.01. -Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой. -Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөдтэй учрах хэмээх сайн. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ