728 x 90

М.Бадарчийн допингийн асуудлыг шүүхээр хэлэлцэж байна

М.Бадарчийн допингийн асуудлыг шүүхээр хэлэлцэж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын арслан Мягмарын Бадарчид холбогдох сэргээшийн маргааныг өнөөдөр шүүхээр хэлэлцэж байна. Шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч болон нэхэмжлэгч өөрөө оролцож байгаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө М.Бадарчийн барилдах эрх сэргэлээ гэсэн худлаа мэдээлэл гарсан билээ.

Гэвч М.Бадарчийн барилдах эрх сэргэх битгий хэл арбитрын шүүх ч хуралдаагүй байна. Хэдийгээр арбитр түүний талд шийдвэрээ гаргаж шийдлээ ч МҮБХ эрх сэргээх эсэхээ мэднэ. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав бол “Шинжилгээний хариуг л баримтална” хэмээн гэдийж буй талаар эх сурвалжууд хэлсэн. Тэгвэл энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж байгаа юм. Яг одоо талууд мэтгэлцэж байна. Энэ хэрэгт өмгөөлөгчөөр Нацагдорж оролцож байгаа юм байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ