Цоохор ирвэс шинээр эзэмшил нутгаа тогтоохоор явж байгаа тул үргээж цуцаахгүй байхыг анхааруулж байна. Цоохор ирвэс нь орооноос бусад үедээ ганцаараа амьдардаг бөгөөд нэгнийхээ эзэмшил нутагт хамтран амьдардаггүй. Нас бие гүйцсэн цоохор ирвэс шинээр эзэмшил газар нутгаа тогтоохоор явж байгаа тул малчид, ард иргэд цоохор ирвэстэй таарсан тохиолдолд хэт их ойртохгүй байх, уулын амьтан тул тал хээр таарвал туулгаж цуцаахгүй байхыг анхаарна уу. Түүнд шинэ эзэмшил нутгаа олоход та бүхэн ухамсартай хандаарай хэмээн Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхааруулав.