728 x 90

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2024.05.01 / ЛХАГВА ГАРАГ/ ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

 Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно Наран ургах, шингэх: 05.34-20.05 Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Шороо Аргын тооллын 5 сарын 1, Буд гараг. Билгийн тооллын 23, Булаагч одтой одтой, хөхөгчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ