728 x 90

Эверестийн оргилд 5G сүлжээ цацагджээ

Эверестийн оргилд 5G сүлжээ цацагджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хятадын харилцаа холбооны China Mobile компани дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверест ууланд тус бүс нутгийн анхны 5G суурь станцыг ашиглалтад орууллаа. Интернетийн хурд нэмэгдснээр орон нутгийн аялал жуулчлал, экологийн хамгаалалт сайжирч, шинжлэх ухааны экспедиц илүү сайн ажиллах боломжтой болно хэмээн үзэж байна. Далайн түвшнээс 5300 метр өндөрт өргөгдсөн Эверестийн оргилд станц байгуулах болон далайн түвшнээс 5800 метр өндөрт өргөгдсөн дамжуулах станцад 5G-ийн төхөөрөмж урсгах ажлыг өнгөрсөн 2020 онд дуусгасан. Төлөвлөгөөний дагуу, тус оны хавар далайн түвшнээс 6500 метр өндөрт өргөгдсөн мацалтын баазад 5G-гийн хоёр суурин станц байгуулж байжээ. Уг ажил дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас хэсэг хугацаанд саатсан ч ийнхүү дөрвөн жилийн дараа ажил хэрэг боллоо. 5G сүлжээ Эверестийн оргилын хойд талын нурууд болон хамгийн өндөр хэсгүүдийг хамарч байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ