Сонгуулийн ерөнхий хорооны дөрөвдүгээр сарын 30-ны хуралдаанаараа нам, эвслүүдээс ирүүлсэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцжээ. Улмаар Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын ирүүлсэн баримт бичиг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг татгалзаж шийдвэрлэжээ.
Хуралдаанаас дараах нам, эвслийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэлээ.
- Эх орончдын нэгдсэн нам
- Иргэдийн оролцооны нэгдэл нам
- Үндэсний эвсэл (МҮАН-МНН)
- Иргэний зориг ногоон нам
- Ард түмний олонхийн засаглал нам
- Бүгд найрамдах нам
- ХҮН нам
- Монголын либерал нам
- Монголын либерал ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
- Үнэн ба Зөв нам
- Ардчилсан нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Монгол консерватив нам
- Шинэ нэгдсэн эвсэл (/МУНН-ШН)
- Монголын социал демократ нам
- Монголын хүний төлөө нам
- Дэлхийн монголчууд нам
- Ард түмний хүч нам
- Эх орон нам
- Монгол ардын нам
- Эрх чөлөөний эвсэл нам
Сонгуульд оролцох нь албан ёсоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 14-20-нд нэр дэвшигчдээ тодруулж улмаар жагсаалт болон тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 10-нд олон нийтэд зарлаж, үнэмлэх гардуулна.
Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас буюу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсан өдрөөс эхэлнэ.
0 сэтгэгдэлтэй