728 x 90

Багш нарын жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулна

Багш нарын жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Засгийн газрын өнөөдрийн хурлаар “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт орууллаа.

Өмнөх журмын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэх гомдол удаа дараа гарч байсан.

Тиймээс 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.3.7 дахь заалтыг "жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил (12 сар) хүртэлх хугацаа" гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Салбарын хэмжээнд нийт 92,000 орчим албан хаагч ажиллаж байгаагаас нэг жилд дунджаар 1,300 орчим албан хаагч хүүхдээ асрах чөлөө авч байна. Журам өөрчлөгдсөнөөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй бөгөөд бусад нийгмийн салбарт ажиллагсадтай ижил, тэгш боломжийг бүрдүүллээ гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ