728 x 90

Байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар авч, тээвэрлэсэн хэрэг гарчээ

Байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар авч,  тээвэрлэсэн хэрэг гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цэргийн ангиас байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэрэг өнгөрсөн сарын 14-нд гарчээ. Тодруулбал,


Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангиас иргэн Н нь байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн ПС загварын 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн байна. Цагдаагийн байгууллага хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.


Улмаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ