Францын жүжигчин Жан Рено тагнуулын адал явдлын сэдвээр бичсэн “Эмма” нэртэй анхны романаа энэ сарын 15-нд нийтийн хүртээл болгох тухай Le Figaro сонин мэдээлжээ.
“Өөртөө амлалт өгсөн учир энэ романыг бичих шаардлагатай болсон. Би ямагт ер бусын, романтик түүхэнд татагдаж ирсэн хүн” хэмээн жүжигчин ярьжээ.
Харин хэвлэлийнг компанийн зүгээс түүний романыг “тогтуун амьдралтай залуу эмэгтэй туршуулуудын өршөөлгүй ертөнцөд гэнэтхэн татагдан орсон түүхийг өгүүлнэ” хэмээн тайлбарлав. Францын Бриттани мужийн массажист бүсгүй Оманы султант улсад аялах үедээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудалд оролцсоноор адал явдал өрнөдөг аж.