Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид хоригдол нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны 21:00 цагт Хорих ангид хоригдол нас барлаа гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Холбогдох газруур хэргийг шалгаж байгаа учир одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.Эх сурвалжийн мэдээлснээр 50 гаруй насны хоригдол сахилгын шийтгэл авч, тусгаарлагдсан үедээ бие нь муудсан.
Мөн зүрх судасны архаг өөрчлөлтэй хүн байсан гэв.
0 сэтгэгдэлтэй