728 x 90

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 05.23-20.14

Суудал: Гал

Аргын тооллын 5 сарын 8, Буд гараг. Билгийн тооллын 30, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:23-20:14. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ