МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнөөдөр буюу тавдугаар сарын 08-нд Флоридад болохоор товлогджээ.
Тэрбээр “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдах юм байна. Хэрэв дахин ялалт байгуулж чадвал топ 10-д эрэмбэлэгдэж эхлэх аж.
МУГТ Э.Цэндбаатар энэ тухайгаа, “Миний хувьд бэлтгэл форм маш сайн байгаа. Аварга болно гэдэг зорилго л урдаа тавьсан, ялна” гэж өөрийн нүүр номоороо бичсэн байсан юм.