728 x 90

Зеленскийн амь насанд халдахыг завдсан хэмээн Украины хоёр хурандааг саатуулжээ

Зеленскийн амь насанд халдахыг завдсан хэмээн Украины хоёр хурандааг саатуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд Ерөнхийлөгч Володимир Зеленский болон тус улсын бусад дээд албан тушаалтнуудыг хөнөөх төлөвлөгөөг илрүүлсэн тухай мэдэгдлээ.

Тодруулбал,


Украины төрийн хамгаалалтын албаны хоёр хурандаа Ерөнхийлөгч Зеленскийн амийг хөнөөх төлөвлөгөөнд оролцсон байж болзошгүй нотлох баримт илрүүлжээ. Нэрийг нь тодорхой зарлаагүй ч хурандаа нарыг 2022 онд дайн эхлэхээс өмнө Оросын холбооны аюулаас хамгаалах алба элсүүлсэн байжээ. Тэдний даалгавар бол Зеленскийн бие хамгаалагчид дундаас халдлага үйлдэх гүйцэтгэгч элсүүлэх явдал байв.


Ерөнхийлөгчөөс гадна Украины Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов, Аюулаас хамгаалах газрын дарга Иван Малюк нарыг ч устгахаар төлөвлөж байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ