Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг “Цогт-Овоо” автозамын хяналтын цэгт 2024.05.04-ний өдрийн 11:25 цагийн орчим ачааны автомашин шатжээ.Улаанбаатар хотоос “Шивээхүрэн” хилийн боомтын чиглэлд автомашины сэлбэг, уурхайн ажилчдын хувцас зэрэг 14 тонн ачаа тээвэрлэж явсан иргэн Б-ийн “Beiben North Benz ND1928” ачааны автомашин шатаж, галд 3 тонн орчим бараа, материал өртсөн байна.Тус сумын Мал эмнэлэг үржлийн албаны усны автомашин болон автозамаар зорчиж явсан иргэд нийлсэн нийт 40 хүн галыг унтраажээ.