Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг Төрийн нууцаас гаргах тогтоол баталлаа.Засгийн газрын тогтоолоор
-Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн №272 шийтгэх тогтоол
-Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны 2020.10.29-ны өдрийн №58 дугаартай шүүхийн магадлал
-Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2021.03.31-ний өдрийн №179 дугаартай Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааны тогтоолыг Төрийн нууцаас гаргаж, хэрэгжилтийг хангахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт даалгалаа.
Төрийн нууцаас гаргасан гурван шатны шүүхийн шийдвэр УЕПГ-ын архивт хадгалагдана. Тиймээс сонирхсон хүмүүс прокурорын байгууллагад хандаж, шүүхийн шийдвэртэй танилцах боломжтойг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго мэдэгдэв.
0 сэтгэгдэлтэй